Онцлох ишлэл |
|
"Ухаалаг хөрөнгө оруулагч гэж өөдрөг үзэлтнүүдэд зарж, гутранги үзэлтнүүдээс худалдаж авдаг реалист хүнийг хэлнэ." -Benjamin Graham |
|
|
|
ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ |
АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн сан Пүрэв гарагт бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөж хүүгийн түвшнийг 5-5.25%-д хүргэсэн билээ. Энэ нь 2022 оны 3-р сараас хойших төв банкны 10 дах удаа дараалж бодлогын хүүгээ өсгөсөн тохиолдол болж байна. Мөн уг хүүгийн түвшин нь сүүлийн 16 жилийн хамгийн өндөр хүүгийн түвшин болоод байгаа юм.
Пүрэв гарагт болсон Мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хурлын үеэр Төв банкны тэргүүн Жером Пауэлл цаашид бодлогын шийдвэр гаргахдаа инфляцын түвшин болон эдийн засгийн үзүүлэлтүүдийг хянаж тухай бүрд шийдвэр гаргана хэмээн хэлж, "Инфляц хурдтай буураагүй нөхцөлд хүүгийн түвшнийг бууруулах нь тохиромжгүй" хэмээн онцлон дурдсан юм.
Дараах графикт АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн түвшинд зах зээл ямар хүлээлттэй байгааг үзүүллээ. |
|
|
|
|
Хувьцааны зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 37,923.51 нэгжид хүрч, 0.39%-ийн өсөлттэй хаагдлаа. АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл бодлогын хүүг зах зээл дэх хүлээлтийн дагуу тийм ч хурдан бууруулахгүй гэх дохио өгснөөр АНУ-ын хувьцаанууд уналттай байлаа. Тодруулбал, S&P 500 индекс 0.8%, DJIA индекс 1.2% тус тус уналттай хаагдлаа. Харин технологийн Nasdaq Composite индекс бага хэмжээний өсөлттэй буюу 0.1%-ийн өсөлттэй хаагдлаа. Зах зээл уналттай байхад бүс нутгийн банкнуудын тодорхойгүй байдлын эрсдэл нөлөөлсөн.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Эдийн засгийн хямралын айдас болон банкны салбарын эрсдэл хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлсөн нь зах зээл уналттай байхад гол нөлөөг үзүүллээ. FTSE 100 индекс 1.2%-ийн бууралттай хаагдлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногийн эхний 2 өдөр өсөлттэй байлаа. Бусад өдрүүдэд "Golden Week" үндэсний баярын өдрүүдийг тохиолдуулан амарсан юм. NIKKEI 225 индекс 7 хоногт 1.0%, TOPIX индекс 0.9% тус тус өсөлттэй хаагдлаа.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцаанууд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.3%-ийн өсөлттэй байсан бол CSI 300 индекс 0.3%-ийн бууралттай байлаа. БНХАУ-ын хөрөнгийн зах зээл хөдөлмөрийн баярыг тохиолдуулан Даваа гарагаас Лхагва гарагийг дуустал хаалттай байсан.
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 5 дугаар сарын 1-нээс 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 10,453 ширхэг үнэт цаасыг 1,045,300,000 төгрөгөөр арилжааллаа.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 3.44%-д хүрлээ. АНУ-ын 2 жил болон 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн муруй эргээд 305 өдөр болсон байна. Мөн 3 сар болон 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн муруй эргээд 193 өдөр болжээ. Өгөөжийн муруй эргэх нь эдийн засгийн хямралын дохиог зах зээлд өгч байна. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Гадаад худалдаа I-IV сард 50.4 хувиар өслөө |
2023.05.03 |
Гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний дөрвөн сард 7.7 тэрбум ам.доллар хүрч, өнгөрсөн оны дүнгээс 50.4 хувиар өслөө. |
Дэлгэрэнгүй |
БНСУ-ын экспортын уналт саарсан нь эрэлт тогтворжиж буйн дохио болов |
2023.05.02 |
БНСУ-ын экспортын уналт дөрөвдүгээр сард саарсан нь дэлхий даяар сул түвшинд байсан эрэлт сэргэж эхэлсэн байж магадгүйн дохио боллоо. Ажлын өдрүүдэд харгалзуулан тооцсон нийлүүлэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 10.4 хувиар буурсан нь 12 дугаар сараас хойших хамгийн бага дүнгээр буурсан үзүүлэлт болсныг тус улсын гаалийн статистик мэдээлэл харуулж байна. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЦАХИМ АРИЛЖААГААР АРИЛЖИГДСАН НҮҮРСИЙГ ГАШУУНСУХАЙТ БООМТ ДАХЬ ТУСГАЙ ГАРЦААР НЭВТРҮҮЛНЭ |
2023.05.04 |
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК (МХБ) нь 2023 оны 2 дугаар сараас эхлэн экспортод гаргах нүүрсний цахим арилжааг зохион байгуулж, өнөөдрийг хүртэл нийт 29 удаагийн арилжаагаар 1,2 сая тонн нүүрсийг амжилттай арилжаалаад байна. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|